Сар шинийн баярын өдрүүдэд УБТЗ-аас иргэдэд үйлчилгээгээ ойртуулан түргэн шуурхай үйлчлэх үүднээс Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын хооронд рейлбус явуулахаар болжээ.
Тодруулбал, хоёрдугаар сарын 04-10-ныг дуустал Дархан-Улаанбаатар, Улаанбаатар-Дарханы чиглэлд 961, 962-р галт тэрэг буюу рейлбусыг нэмэлтээр явуулах аж.
Улаанбаатар-Дарханы чиглэлд дээр дурдсан өдрүүдэд рейлбус 09.00 цагт хөдөлж 13.10 цагт Дарханд ирнэ. Харин Дарханаас 13.45 цагт хөдөлж Улаанбаатар хотод 18.18 цагт хүрэх юм байна.
Зорчих тасалбарын үнэ Улаанбаатар-Дархан, Дархан-Улаанбаатар чиглэлийн рейлбус том хүн 14.600 төгрөг, хүүхэд 6400 төгрөг байх аж.
Сар шинийн баярын өдрүүдэд Улаанбаатар хот, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгуудын авто замын ачаалал ихэсдэг тул ийнхүү жил бүр нэмэлт галт тэрэг явуулдаг юм.