korea

Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг энэ жилээс цахимаар бүртгэнэ

БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэдийн 15 дах удаагийн бүртгэлийн дугаар ажил энэ сарын 11-ны өглөө 08.00 цагаас 12-ны 18.00 цаг хүртэл  hudulmur-halamj.gov.mn сайтаар явагдахаар болжээ.

Бүртгүүлэхдээ 24 доллар төлөх юм байна.Амжилттай бүртгүүлсэн иргэд 3-р сарын 15-ны 15 цагт заасан байршилд ирж бүртгэлээ хийлгэх аж. 

Энэ жилээс эхлэн   БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэдээс 5 асуулт асууж 80 хувьд нь хариулсан иргэдэд бүртгэл хийлгэх эрх нь нээлттэй болохоор болсон байна.

Учир нь иргэд эхлээд бүртгэлээ хийлгэчхээд сар гарны хугацаанд Солонгос хэлэндээ бэлдэж амжилгүй шалгалтаа амжилтгүй өгөх тохиолдол их гардаг байна. Тийм учир Солонгос хэлний анхан шатны мэдлэгтэй иргэд 5 асуултдаа хариулж бүртгэл хийлгэх эрхтэй болно гэсэн үг юм.

Цахим бүртгэлд хүн ам ихтэй Улаанбаатар хотын иргэд хамрагдах боломжтой юм. Харин 21 аймгийн хөдөө орон нутгийн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах сонирхолтой иргэд харъя аймгийнхаа хөдөлмөр халамжийн газартаа уламжлал ёсоор бүртгэлээ хийлгэх гэнэ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих