us-ba-uul-uurhai

“Ус ба уул уурхай” сэдэвт дата хакатон Инновацын төвд боллоо

Олон улсын санхүүгийн корпорацын “Хөгжлийн төлөөх ил тод байдал” (D2D) хөтөлбөр нь байгалийн нөөцтэй холбоотой нээлттэй өгөгдөл, мэдээллийн ашиглалтыг дэмжих замаар нотолгоонд суурилсан олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, улмаар байгалийн нөөцөд тулгуурласан хөгжлийн эерэг нөлөөллийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой билээ. D2D хөтөлбөрийн хүрээнд ОУСК нь Unread Media, Улаанбаатар Инновацын төв болон Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран “Ус ба уул уурхай: сэдэвт дата хакатон”-ыг аравдугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар Инновацын төвд амжилттай зохион байгууллаа.

Тус хакатон нь

  • Одоо байгаа устай холбоотой мэдээлэл, өгөгдлийг ашиглах замаар мэдээллийн эрэлт, хэрэгцээг хангахуйц шинэлэг арга замыг хөгжүүлэх;
  • Мэдээлэл боловсруулагч дундын бүлгийн дата өгөгдөлтэй ажиллах ур чадварыг нэмэгдүүлэх замаар үр дүнтэй, үнэн бодит мэдээллийг түгээх;
  • Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалт, хэлэлцүүлгийг хөхүүлэн дэмжих зорилгоор залуучууд, дижитал бизнес эрхлэгчдийг байгалийн нөөцтэй холбоотой өгөгдлийг ашиглах үйл явцыг дэмжих, урамшуулах;
  • Салбарын эрдэмтэн, судлаачид, бусад иргэний нийгмийн мэдлэг, туршлагыг хуваалцах;

“Ус ба уул уурхай” дата хакатонд оролцогч баг нь 4-6 хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд веб хөгжүүлэгч, график дизайнер, сэтгүүлчид, байгаль орчны чиглэлээр суралцдаг оюутнууд, судлаачид, дата аналистууд, сонирхогчид гэх мэт төрөл бүрийн салбарын залуучууд оролцож, авьяас чадвараараа өрсөлдлөө.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих