live

Фэйсбүүк “LIVE”-аар дүрс дамжуулахад хязгаарлалт хийнэ

Өнгөрсөн долоо хоногт Францад төвтэй Исламын шашны нэгэн байгууллага хүчирхийллийг сурталчилсан хэргээр фэйсбүүк, YouTube компаниудыг шүүхэд өгсөн байна.

Үүнээс үүдэн Фэйсбүүк компанийн үйл ажиллагаа эрхэлсэн дэд ерөнхийлөгч Шэрил Сандбэрг фэйсбүүк сүлжээнд “LIVE”-аар шууд дүрс дамжуулах боломжийг хязгаарлах талаар судалж байгааг блог хуудсандаа мэдээлжээ

Мөн Шинэ Зеландад гарсан зэвсэгт халдлагыг үйлдэгч аллагын үйл явдлыг газар дээрээс нь шууд дамжуулсан явдал ийм алхам хийхэд хүргэж байгаа гэнэ.

Тухайн үед Фэйсбүүк компани шууд дамжуулалтыг дундаас нь тасалж, дараа нь нийтдээ 1.5 сая орчим хуулбарыг 24 цагийн хугацаанд устгасан тухай мэдээлж байсан юм.

Тиймээс Фэйсбүүк сүлжээнд хэн “LIVE” дамжуулж болох, болохгүйг тухайн хэрэглэгчийн өмнө нь гаргаж байсан үйлдэл дээр үндэслэн шийддэг байх тухай судалж эхэлжээ.

Хэрвээ тухайн хүн Фэйсбүүкийн бодлогод харш, зохисгүй агуулгатай зүйл тараах оролдлого гаргаж байсан бол дүрс шууд дамжуулах эрхгүй болж магадгүй.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих