5cc8199314cc7

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын өдөрлөгөөр 50 орчим хүн ажилтай болжээ

 Олон Улсын хөдөлмөрийн байгууллага байгуулсаны 100 жил, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулсаны 60 жилийн ойг угтаж Өлгий хотын төв талбайд өнөөдөр зохион байгуулсан өдөрлөгийн үеэр 46 хүн ажлын байртай болжээ.

“Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар өнөөдрийн өдөрлөгийн үеэр барилга, үсчин, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүдээс 46 ажлын байрны захиалга хүлээж авлаа. Тухайн ажлын байранд 60 хүнийг зуучилсан бөгөөд ажил олгогч өөрсдийн тавьсан шаардлагыг хангасан хүмүүсийг сонгож авна. Ирсэн нийт ажлын байрны захиалгын 20 нь тогтмол, бусад нь улирлын чанартай ажлын байр байгаа. Мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр болон Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан 55 иргэний бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, шалгарсан 10 иргэнийг урамшууллаа” гэж аймгийн ХХҮГ-ын Хөдөлмөрийн хэлтсийн дарга А.Галия онцоллоо.

Нийгмийн хамгааллын цогц үйлчилгээ үзүүлэх зорилготой дээрх өдөрлөгийг аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв хамтран зохион байгуулсан ба салбарын хууль тогтоомжуудыг сурталчлах, иргэдээс өргөдөл, санал хүлээж авах, зөвлөгөө, мэдээлэл өгөх, нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ үзүүлэх, хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг явуулсан юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих