Төрийн албаны тухай шинэ хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж буй. Найман жилийн дараа шинэчлэн найруулсан уг хуулийг дагаад төрийн албан хаагчдыг цахим бүртгэлд оруулахаар болжээ.
Түүнчлэн төрийн албан хаагчдын орон тоо, цалин хөлсний нэгдсэн цахим систем нэвтрүүлэх аж. Алба хаагчдыг бүртгэлжүүлж орон тоо, цалин хөлсний зардлын төлөвлөлт, санхүүжилтийг цахимжуулснаар бүртгэл, хяналт сайжирна гэж үзжээ.
Мөн цалин хөлс болон төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангахтай холбоотой зардлыг оновчтой төлөвлөх, санхүүжүүлэх боломжтой болох аж. Улмаар төсвийн үр ашиггүй зарцуулалт арилна гэж холбогдох албаныхан тооцож байгаа аж.