Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан БНСУ-д айлчлал хийсэн. Энэ үеэр БНСУ-ын Бусан хотын “Сайхан хүмүүс” ТББ-ын тусламжаар аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг, Өндөрхангай сум дундын эмнэлэгт нэг, Зүүнхангай сумын эрүүл мэндийн төвд нэг, Завхан сумын эрүүл мэндийн төвд нэг авто машин тус тус бэлэглэсэн байна.
Ингэснээр нийт бүрэн тоноглогдсон яаралтай түргэн тусламжийн дөрвөн авто машинтай болжээ.