bc8a6f551695db7ba9949f09ed823f26

Импортын бүтээгдэхүүнүүд буурч эхэлжээ

Импортын дүнд өндөр хувь эзэлдэггүй ч хүн амын хэрэгцээний нэлээд хувь нь импортоор хангагддаг зарим нэр төрлийн бүтээгдэхүүний статистик үзүүлэлтийг сүүлийн хоёр жилийн байдлаар харуулбал 14 нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 2 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 456.8 мян.ам доллараас 1113.5 мян ам доллараар өсөж, 12 нэр төрлийн бүтээгдэхүүний импорт 8.6 мян.ам доллараас 2,685.9 мян ам доллараар буурсан тухай Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. 2019 оны эхний гурван сарын байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүнээс үнийн дүнгээр алим, лийрний импорт 1,113.5 мянган ам.доллараар, шар будааны импорт 456.8 мянган ам.доллараар өссөн байна.

Харин цагаан будааны импорт 1,934.3 мянган ам.доллараар, элсэн чихрийн импорт 2,685.9 мянган ам.доллараар, хуурай сүүний импорт 872.3 мянган ам.доллараар буурсан үзүүлэлттэй гарлаа. Хүснэгтэд харуулсан 14 төрлийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээс 11 төрлийн бүтээгдэхүүний импорт биет хэмжээгээр буурчээ. Тухайлбал, цагаан будааны импорт 2,567.4 тонноор, сонгино сармисны импорт 2,520 тонноор, элсэн чихрийн импорт 4,784.2 тонноор буурсан байна.

Эдгээр хүнсний бүтээгдэхүүний импортын дундаж үнийн өөрчлөлтийг мөн хүснэгтээр харуулав. Үүнээс харахад шар будааны импортын тонн тутмын дундаж үнэ 264.7 ам.доллараар, байхуу цайны импортын дундаж үнэ 2474.7 ам.доллараар өсжээ. Харин ургамлын тосны импортын дундаж үнэ 106.4 ам.доллараар, хуурай сүүний дундаж үнэ 301.4 ам.доллараар буурсан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих