~Гэрээслэл үлдээгээд сураггүй болсон Аргентиний ФАНАТ амиа хорложээ~
Аргентиний шигшээ баг 21 дэх удаагийн ДАШТ-ий “D” хэсэгт Исланд, Хорват, Нигерийн шигшээ багуудтай багтсан.
Тэд эхний тоглолтоо 348 мянган хүн амтай Исландын эсрэг хийж 1-1-ийн харьцаатайгаар тэнцсэн бол хэсгийн хоёр дахь тоглолтоо 1998 оны дэлхийн аваргын хүрэл медальт Хорватын шигшээ багийн эсрэг хийж 3-0-ий харьцаатайгаар хожигдсон билээ.
Энэ тоглолтын дараа Аргентиний хөгжөөн дэмжигч 30 настай Энэтхэг залуу Дину Алекс гэрээслэл бичин ор сураггүй алга болсон юм. Энэ сарын 21-ний өдөр болсон тоглолтын дараачаар тэрээр ор сураггүй алга болсон бөгөөд түүний гэрээслэлд Аргентиний шигшээ ялагдаж байгааг харан амьдарч чадахгүй нь гэж бичсэн байжээ.
Улмаар шуурхай албаны ажилчид Дину Алексийн гэрийн ойролцоох газруудын эргэн тойронд эрэн хайх ажиллагааг эхлүүлж, өчигдөр буюу 6-р сарын 24-ний өглөөний 8:30 минутанд түүний цогцсыг олсон талаар эх сурвалжууд мэдээллэж байна.
Түүний цогцос Энэтхэгийн Керала хотын гүүрний доороос олджээ. Түүний цогцосыг олсны дараа Энэтхэгийн шүүх эмнэлэг рүү илгээсэн байна.
Дину Алекс нь Л.Мессигийн фэн байсан бөгөөд Аргентиний шигшээг Хорватад хожигдсоны дараа сэтгэлээр унан ийнхүү гэрээслэл үлдээн амиа хорлосон байна.