sahuu-tatran-owchin

Сахуу, татран өвчинг тусах ЭРСДЭЛТ бүлэгт хэн орох вэ?

Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу жил бүр 7, 15 настай хүүхдийг Сахуу, татран өвчний эсрэг дархлал сэргээх зорилгоор Сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулах ажлыг зохион байгуулдаг билээ. Тиймээс тус дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдүүдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид хандан, дархлаажуулалтад нь хамруулахыг зөвлөж байна.

Биеийн гэмтэж бэртсэн хэсэгт татрангийн нянгаар бохирлогдсон эд зүйлс, хөрс шороогоор дамжин хүний биед орж, өсч, үржин хор ялгаруулснаар үүсдэг цочмог халдварт өвчин. Дэлхий даяар өргөн тархсан. Хөдөө аж ахуй эрхэлдэг, амьтны ялгадастай харьцдаг, дархлаажуулалт хангалтгүй газруудад элбэг тохиолддог. Дэлхий даяар тархсан өвчин. Хөдөө аж ахуй эрхэлдэг, амьтны ялгадастай харьцдаг, хүмүүс ихэвлэн өвчилдөг. Дэлхийд жилд 300,000 гаруй тохиолдол бүртгэгддэг. Эдгээрийн ихэнх нь Ази, Африк, Өмнөд Америкт бүртгэгддэг байна.

Татрангийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Булчин агшиж татах, өвдөх
Эхлээд зажлуурын болон хүзүүний булчингууд дараа нь их биеийн булчин татна.
Том хүүхэд болон насанд хүрэгчдийн хувьд татрангийн эхний шинж тэмдэг нь хэвлий хөших байдлаар илэрдэг.
Татран өвчний онцлог шинж нь бие нумрах, ярзайх, хөмсөг өргөгдөн шүдээ гарган инээмсэглэж буй мэтээр нүүрний хөшинг буюу таталт илэрдэг.
Нас баралт 10-80% ба бага насны хүүхэд өндөр настангуудын дунд өндөр байдаг.

Татрангийн өвчин хүнд хэрхэн халддаг вэ?

Морь, хүн болон бусад амьтдын нарийн гэдсэнд үүсгэгч гэм хоргүйгээр хэвийн бичил биетний үүрэг гүйцэтгэн амьдардаг.
Амьтны болон хүний өтгөнөөр бохирдсон хөрс, шороо, эд зүйлд хадгалагддаг.
Хүрээлэн буй орчинд хаа сайгүй байх тул бүх төрлийн шархыг бохирдуулж халдварлуулна
Хөрс, гудамжны шороо, хүн, амьтны өтгөнөөр бохирдсон, хатгагдсан, зүсэгдсэн, түлэгдсэн жижиг хэмжээний шархаар дамжин татрангийн спор хүний биед дамжин орно. Ариун цэврийн шаардлага хангаагүй багажаар мэс ажилбар хийлгэсний дараа халдвар авч болно. Хүнээс хүнд шууд халдвар дамжихгүй.

Татран өвчнөөр ямар хүмүүс илүү өртөмхий байдаг вэ?

Хөдөө орон нутгийнхан, халуун орны хүмүүс илүү эрсдэлтэй бөгөөд эдгээр хүн амын дунд нярайн татран элбэг байдаг.
Гаднаас хүний биед агаааргүйтэн нян орж татран өвчнийг үүсгэнэ
Бүх хүн ам өвчлөх боломжтой
Хөрс, шороо, гэрийн тэжээмэл амьтадтай харьцдаг хүмүүс, гэмтэл бэртэл авах эрсдэлтэй хүмүүс
Дархлал ихээр дарангуйлагдсан эсвэл ХДХВ-ын тээгч хүмүүс

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих