ОРЦ:
-масло 30гр
-Сонгино 1ш
-Улаан лооль 1ш
-Тахианы цээж мах 150гр
-Бор мөөг 30гр
-Шингэрүүлсэн цөцгий100гр
-Ананас
-Салатны байцаа
-Өргөст хэмх 40гр
-Шахмал кари 25гр
-Хөлдөөсөн төмс 150гр
ХИЙХ АРГА : Бэлтгэсэн тахианы цээж махаа дэлгэмэл хэлбэртэй хэрчин тахиа амтлагчаар хоёр талаас нь амталж тослох юм. Халаасан хайруулын таваг болон, грилд дээр махыг хоёр талаар нь ээлжлэн шарна. Үүний дараа бэлтгсэн төмсөө 160-170 гардуст шарж болгох. Салатны байцаа, улаан лооль, өргөс хэмхээ хэрчээд хольж, таваглах юм. Тавагласан ногоон дээрээ шарж бэлтгэсэн төмсөө дээрээс нь тавих. Үүний дараа бэлтгэсэн ананас жимсээ грил болон хайруулын таваг дээр 6-7 мин шарж өгөх юм. Зөвхөн шаргалтуулах төдий л шарах. Энэ хугацаанд тахианы цээж махыг 2-3 мин дахин печинд хийж болгох.
Соус бэлтгэх: Халаасан хайруул дээрээ 30гр масло хийж, дээрээс нь сонгино болон мөөгөө нарийн хэрчиж шарах юм. Үүн дээр ананасны шүүсийн нэмж хийснээр хоолыг өвөрмөц амттай болгоход нөлөөлнө. Шарагдаж байгаа зүйлс дээрээ кари болон sahne-ийг хийж сайтар хуурна. Ингээд соус бэлэн боллоо. Бэлтгэсэн соусаа бэлэн болсон ногооны салатан дээрээс асгаад, дараагаар нь бэлэн болсон тахианы махаа таваглах юм. Ингээд “Ананастай тахианы цээж мах” бэлэн боллоо. Та сайхан хооллоорой.