Амьтан тэжээсэн хүүхэд зөөлөн сэтгэлтэй болдог

Ажиглалтаар бүр багаасаа гэрийн тэжээмэл амьтантай байсан хүүхдийн сэтгэл зүй илүү уян хатан байдаг. Мөн уян зөөлөн сайхан сэтгэлд суралцдаг талтай. Хүүхдийн амьдралд нь амьтан орж ирснээс хойш хүүхэд нь илүү сайн хүн болж төлөвшиж ,илүү хариуцлагатай, илүү нийгмийн харилцаатай, хүчтэй зан төлөвтэй болж өөрчлөгддөг хэмээн мэргэжлийнхэн зөвлөдөг.

Нэгэн сэтгэл судлаач бүтэн сарын турш хүнтэй яриагүй нэг хүүтэй уулзаж байхдаа нохойг өрөөнд оруулж туршжээ. Гайхалтай явдал болжээ.Хүү нохойтой харьцаж бүр ярилцаж эхэлсэн байна. Энэ явдал нь  олон судлаачид “амьтад хүүхдийн сэтгэл зүйлд нөлөөлөх” байдлыг дэлгэрэнгүй судлах сэдлийг өгч чадсан юм.

 

ТУУЛАЙ

Туулайг бүр бүжин байхаас нь тэжээвэл илүү үр дүнтэй, ашигтай байдаг. Тэдний хоолыг зөвхөн луувангаар хязгаарлаж болохгүй. Шинэ соргог өвс ногоо, овьёос, хивэг, байцаа бүгд туулайны идэх дуртай хоол юм. Хамгийн гол дутагддаг зүйл нь С аминдэм бөгөөд үүнийгээ хоол тэжээлээр дамжуулж авдаг. Тиймээс С аминдэмээр баялаг хүнсний зүйл өгөх хэрэгтэй. Гэрийн нөхцөлд тэжээхэд хамгийн тохиромжтой амьтны нэг нь туулай. Тун цэвэрхэн амьтан. Амьдралын тусгай нөхцөл нэг их шаардаад байдаггүй. Түүнд бяцхан төмөр тор байхад л хангалттай. Торыг нь ойр ойрхон цэвэрлэхэд л болно. Багачууд түүнтэй харилцахад илүүтэй тохирох юм. Гэрийн нөхцөлд тэжээхэд аливаа зүйлийг мэрэх гээд байвал түүнийг нь болиулж, сайн хүмүүжүүлэх хэрэгтэй. Cap болгон хээлтдэг учраас үржил сайтай. Туулайг тэжээснээр хүний эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой

 

НОХОЙ

Гэртээ нохой тэжээдэг айлын хүүхдүүд нохой тэжээдэггүй айлын хүүхдүүдийг бодвол илүү идэвхтэй байдаг. Нохой тэжээдэг айлын хүүхэд гэртээ нохойгүй айлын хүүхдийг бодвол биеийн дасгал хөдөлгөөний хувьд хавьгүй илүү байдаг гэнэ. Нохой бусад амьтдыг бодвол хамгийн их хариу үйлдэл үзүүлдэг. Тэр ичдэг, айдаг, гомддог, баярладаг бүр онгирдог. Тэрний нүд бүхнийг илэрхийлж байдаг. Нялх гөлөгний нүд ямар гэнэхэн харагддаг гэж санана. Ийм болохоороо л тэр хүний хайрыг татдаг. Нохойг сонгохдоо бас анхаарах хэрэгтэй бага насны хүүхэдтэй бол анч зодоонч төрлийн нохой хэрэггүй юм.

 

МУУР

Тэжээхэд амар амьтны нэг нь муур. Ямар ч нөхцөлд дасан зохицох чадвартай болохоор тэр. Хүнд дараа болдоггүй, амиа аргалчихдаг адтай амьтан. Дээр нь ой сайтай. Болохгүй, буруу зүйл хийсэн тохиолдолд нүд рүү нь харж байгаад “болохгүй” гэж хэлэхэд л хангалттай. Мөн ханын цаас, тавилга зэргийг маажиж урвал муур шиг исгэрэхэд буруу зүйл хийснээ шууд ойлгоно. Муур сүүнээс илүү цөцгий, тарганд дуртай. Тэд бага байхдаа сүүнд дуртай байдаг боловч, нас бие гүйцээд ирэхээр сүүнд дургүй болдог. Энэ нь тэдний хоол боловсруулах эрхтэнтэй холбоотой.

 

ЯСТ МЭЛХИЙ

Хүүхдүүд та бүхэн амьтан тэжээмээр байна уу. Яст мэлхий айлд байхад сайн гэдэг юм. Учир нь энэ амьтан урт настай учир урт наслахыг бэлгэддэг хэмээн хүмүүс ярьдаг. Тиймээс амьтан сонирхогч хүүхдүүддээ гэрийн нөхцөлд яст мэлхийг хэрхэн тэжээх талаар зөвлөгөөг хүргэе. Яст мэлхийд мах, ногоо, кальциар баялаг хоол тохиромжтой. Тиймээс зориулалтын тэжээлийг амьтны дэлгүүрээс авч өгвөл зүгээр. Зориулалтын хоолоор нь тэжээх боломжгүй, зөв хооллож байгаа эсэхээ нягтлан, мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байгаарай.

Усны яст мэлхий сэлж байхдаа ус уудаг учраас ус өгөх шаардлагагүй. Харин хуурай газрын яст мэлхийд устай сав хажууд нь байнга тавина. Яст мэлхийгээ хэт таргалахаас сэргийлж жинг нь байнга үзэх хэрэгтэй. Хүйтэн байвал дулаан газар байлгаарай.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих