boomtuud

Баялагаа хянаж боомтуудыг камержуулна

БНХАУ-ын 350 сая юанийн буцалтгүй тусламжаар  Гашуун Сухайтын боомтын дэд бүтцийг энэ хөгжүүлнэ.

Сангийн сайд өнгөрсөн оны ажлын гүйцэтгэлийн тайлангаа тавих үеэр энэ онд багтаан уул уурхайн эрдэс баялаг экспортолдог боомтуудыг камержуулан, ачааны машин бүрээс дээж авдаг болно, ухаалаг систем нэвтрүүлнэ гэлээ.

Өнгөрсөн онд дэгдсэн томоохон шуугианы нэг нь төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” компани их хэмжээний нүүрсээ “Таван толгой” ХК-д олон жилийн турш алдсан тухай байв. УИХ-ын гишүүн Л.Энхболд энэ талаар анхлан олон нийтэд мэдээлсэн. 268 мянга, 340 мянган тонн нүүрсээ алдсан гэх мэтээр өөр өөр тоо яригддаг. Энэ хэргийг эцэслэн шийдээгүй байна.

Хоёр хөрш рүү экспортолж буй уул уурхайн эрдэс баялгаа бүрэн хянах зорилгоор машин бүрээс дээж авч, чухам ямар агуулгатай эрдэс бүтээгдэхүүн гаргаж байгааг хянах аж. Иймд энэ онд Гаалийн ерөнхий газрын тоног төхөөрөмжийг шинэчлэхээр 70 тэрбум төгрөгийг төсөвт суулгажээ.

gazriin zurag

               Монгол Улсын 8252 км үргэлжилсэн хил 26 боомттой.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих