u-money

Бэлэн мөнгө авсан жолоочийг 25000 төгрөгөөр торгоно

Нэгдүгээр сарын 24-нөөс эхлэн зорчигчдын хөлс төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж байна.

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтын дагуу 10000 төгрөгөөр, зорчигчдод зорчих хөлс төлөх шаардлага тавиагүй, зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу 25000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Автобусанд цахим картаар зорчоогүй иргэнийг 10, мөнгө авсан жолоочийг 25 мянган төгрөгөөр торгоно

Одоогийн байдлаар 6 чиглэлийн 79 тээврийн хэрэгсэл, 1067 зорчигч хамрагдсанаас бэлэн мөнгөөр зорчсон-4, зорчих хөлс төлөөгүй-22, хүүхдийн картаар зорчсон-4, ахмад настны картаар зорчсон-1, U money картын үлдэгдэл хүрэлцэхгүй-4, зэрэг нийт 35 зөрчил илэрчээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих