deerem

Бүлэглэн дээрэм хийдэг этгээдүүдийг илрүүлжээ

Нийслэлийн хэмжээнд 2019 оны эхний хоёр сарын байдлаар дээрэмдэх төрлийн 231 хэрэг бүртгэгсэн бөгөөд дээрх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Эрүүгийн цагдаагийн албаны Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран арга хэмжээ зохион байгуулжээ.

Энэ ажлын хүрээнд гуравдугаар сарын 13-14-нд шилжих шөнө бусдын эд хөрөнгийг дээрэмдэх хэрэг үйлдсэн этгээдүүдийг баривчилсан байна. Шалгалтын явцад 18-24 насны 13 этгээд бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг байсан нь тогтоогджээ. 

Уг этгээдүүд ихэвчлэн согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадваргүй болсон, ганцаараа гэрэлтүүлэг, хяналтын камергүй газарт оройн цагаар яваа хүмүүсийг сонгон дээрмийн гэмт хэргээс үйлддэг байсан байна.

Тиймээс иргэдийг согтууруулах ундааны зүйл тохируулан хэрэглэх, оройн цагаар болгоомжтой явах, баталгаат таксигаар үйлчлүүлэх зэргээр болзошгүй эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих