ub-smart-card

Гээгдүүлсэн смарт картны 1.8 тэрбум төгрөгийг буцаан олгоно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын санхүүжилтийн талаар авч хэлэлцсэн юм. Энэ үеэр иргэд гээгдүүсэн автобусны картын мөнгөө буцаан авах боломжийн талаар хэлэлцлээ.

Автобусаар зорчихоор картаа цэнэглэсэн ч зорчиж амжилгүй гээгдүүлснээс  1.8 тэрбум төгрөг төвлөрчээ. Энэ үеэр Хотын захирагч С.Амарсайхан:

“Картын үйлчилгээний түгээлтийн цэгийн хүртээмжийг дагаад иргэдийн олон боломж зөрчигддөг. Жишээлбэл: автобусны картаа цэнэглэчихээд гээгдүүлсэн тохиолдолд иргэд мөнгөө авч чаддаггүй. Иргэдийн нийтийн тээврээр зорчихоор картаа цэнэглэсэн ч зорчиж амжилгүй гээгдүүлснээс төвлөрсөн 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцааж олгоно.” хэмээн хэлжээ.

Мөн хуралдаанаар нийтийн тээврээр үйлчлүүлж буй иргэн бүр цахим картаар зорчих боломжийг бүрэн хангаж, иргэд зорчигчдод цахим төлбөрийн нэг удаагийн зорчилтын карт, явуулын карт цэнэглэх, борлуулах үйлчилгээ, цахим төлбөрийн карт цэнэглэх автомат машиныг үйлчилгээнд нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх ажлуудыг хэлэлцлээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих