salt

Давс багатай бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийг дэмжинэ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хоногт авах давсны дээд хэмжээг 5 гр хэмээн тогтоосон ч манай улсын нийт хүн амын 83.2% нь үүнээс давсан хэрэглээтэй байгаа юм. Тодруулбал, иргэд давсны хэрэглээний 46.2 хувийг цай, уух зүйлээс, 33.5 хувийг хоолноосоо авдаг нь манай улсын хүн амын дундах давсны хэрэглээ бусад улс орноос харьцангуй өндөр байгааг харуулж байна.

Энэ нь артерийн даралт ихсэх, тархинд цус харвах, ходоодны хавдар, чихрийн шижин зэрэг халдварт бус өвчний шалтгаан болж буйг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа билээ.

Тиймээс үйлдвэрийн аргаар боловсруулсан хүнс болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний давсны агууламжийг бууруулах, иоджуулсан давсны дотоодын үйлдвэрлэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг сайжруулах зорилгоор холбогдох яам, газрууд Хүнсчдийн холбоо хамтран “Давс багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжье” арга хэмжээг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж эхэлсэн.

daws hereglee

Бүртгэл маргааш буюу хоёрдугаар сарын 16-ны өдрийн 15.00 цагт дууна.

Аяны хүрээнд хүнс, хоолныхоо давсны агууламжийг бууруулах хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг ХХААХҮЯ бүртгэж байгаа бөгөөд бүртгэл маргааш 15.00 цагт дууна.

Аж ахуй нэгжүүд уг арга хэмжээнд хамрагдсанаар одоо үйлдвэрлэж буй хоол, хүнсний бүтээгдэхүүний давсны агууламжийг лабораторийн нөхцөлд тодорхойлуулж, давсны агууламжийг бууруулах төрөл бүрийн зөвлөгөө, мэдээлэл авч, шинэ жор, технологид суралцах аж.

Арга хэмжээнд хүнсний бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр гурваас доошгүй жил тогтмол үйл ажиллагаагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллага хамрагдах боломжтой ба яамнаас гадна аймаг, орон нутгийнхаа харьяа Хүнс, хөдөө аж ахуйн газарт оролцох хүсэлтээ илэрхийлэх юм.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих