duudlaga-huleen-awagch

Дуудлага хүлээн авагч, холбоочдын сургалт Өвөрхангай аймагт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/260 дугаар тушаалаар зохион байгуулж буй Хойд бүсийн дуудлага хүлээн авагч, жолооч-холбоочдын сургалт өнөөдөр Архангай аймагт эхэллээ.

Сургалтад хойд бүсийн Орхон, Булган, Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын холбоо, зарлан мэдээлэл хариуцсан мэргэжилтэн, шуурхай удирдлагын оператор, жолооч-холбоочин нарын 90 алба хаагч хамрагдаж байна.

Гамшгийн үеийн бүсийн удирдлага зохицуулалтын холбооны найдвартай ажиллагаа, шуурхай байдлыг хангах танхимын болон хээрийн дадлага сургуулийг явуулахаас гадна холбоо, зарлан мэдээллийн дэвшилтэд техник, технологийн мэдлэг олгох зорилготой тус сургалт энэ сарын 13-ныг хүртэл үргэлжилнэ гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих