coronavirus-delhii

Дэлхийн улс орнууд хамгйин ТОМ сорилттой тулгарч байна

Дэлхийн 2-р дайны үр нөлөөгөөр НҮБ байгууллага үүсэн байгуулагдсанаас хойш дэлхийн дахин хамгийн хүнд бэрх сорилттой тулгарч байгаа нь шинэ коронавирусний дэгдэлт гэдгийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гуттериш хэлсэн байна. Тэрээр энэ вирусний тархалт нь зөвхөн эрүүл мэндийн салбарын бус харин хүн төрөлхтний хямрал болоод байгааг хэлжээ.

Шинэ коронавирусний олон улсын эдийн засаг болон нийгмийн амьдралд үзүүлж байгаа сөрөг нөлөөг бууруулах гол арга зам нь улс орнууд хамтран ажиллах гэдгийг Ноён Антониу Гуттериш онцолжээ. НҮБ нь улс орнуудын хоорондох хамтын ажиллагааг өргөжүүлэх, дэлхийг хамарсан зэвсэгт тэмцэл гарахаас сэргийлэх үүднээс 50 гаруй орны бүрэлдэхүүнтэйгээр 1945 онд байгуулагдаж байсан бол одоо 193 гишүүнтэй юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих