eruul mend

Дүүргүүдийн эмнэлгийн хүүхдийн тасаг уртасгасан цагаар ажиллаж байна

Ойрын өдрүүдэд томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ амралтын өдрүүдэд эмнэлгүүд ажиллахаар болжээ.

Тухайлбал, дүүргийн эрүүл мэндийн төвүүд болон салбар амбулаториудын хүүхдийн кабинет энэ бямба, ням гарагт 10-19 цагийн хооронд ажиллахаар болсон байна.

Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 61.887 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 3118 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 5.0 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногийн дундаж түвшнээс 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар бага байна.

Нийт өвчлөгсдийн 42.7 хувийг 0-1 нас, 25.6 хувийг 2-4, 13.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.

Хүүхдийн түргэн тусламжийн 2007 дуудлага ирснээс 57.6 хувь нь томуу, томуу төст өвчний тусламж, үйлчилгээг авчээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих