Замын цагдаагийн албаны өгсөн мэдээллээр 2010-2018 оны хооронд орон нутгийн замд гарсан нийт гэмт хэргийн тоо 7835, гэмтсэн хүн 4908 байгаа бол 2557 хүн амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна.
Замын цагдаагийн газраас Зам, Тээврийн хөгжлийн яам болон холбогдох албаны хүмүүст цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцов.
Мэдээллийн үеэр ам, Тээврийн хөгжлийн яамны сайд Б.Энх-Амгалан:
“Зам тээврийн осол түүнийг арилгах тал дээр цогц арга хэмжээ авах нь зүйтэй, юуны өмнө”Авто тээврийн тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулснаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ үр өгөөжтэй болно” гэж үзлээ.
Үүний зэрэгцээ жолооны курсуудыг цэгцэлж, чанартай жолооч бэлтгэх, техникийн стандарт хангасан тээврийн хэрэгслийг зам тээврийн хөдөлгөөнд оролцуулах, орон нутгийн замын хяналтыг сайжруулж, камержуулах, замын түгжрэлийг бууруулах тал дээр үндэслэлтэй судалгаа гаргаж, хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.
Мөн баруун талдаа жолооны хүрдтэй болон насжилт өндөртэй тээврийн хэрэгслийг зам тээврийн хөдөлгөөнд хэрхэн оролцуулахыг бодлогоор зохицуулах тал дээр анхаарч ажиллахыг сануулав.