niitiin teewer

Зургадугаар сараас том оврын автобуснуудыг бүрэн камержуулна

“Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хамтран зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Улаанбаатар смарт карт ХХК-ны захирлууд оролцож нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том оврын автобуснуудын хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах чиглэлээр санал солилцов.

Улмаар нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобуснуудын хяналтын камерыг ирэх зургадугаар сарын 01-ний дотор бүрэн ажиллагаанд оруулахаар болов.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих