Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А/368 дугаартай “Нийтийн эзэмшлийн зам, талбай чөлөөлөх тухай” захирамжийн хүрээнд дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Газар зохион байгуулалтын алба, Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэстэй хамтран 2019 оны 10 дугаар сарын 24-ны өдөр тус дүүргийн 1, 3 дугаар хорооны
Нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүй байрлуулсан түргэн үйлчилгээний цэгүүдийг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэн ажиллалаа