ebarimt

ИБаримтын бүртгэл серверт хадгалагддаг тул мэдээлэл устах боломжгүй

И-Баримтын цахим сайт өчигдөр орой алдаа зааж иргэдийн бүртгүүлсэн урамшуулал шалтгаангүй алга болсон тухай олон нийт цахим сүлжээгээр дамжуулан бухимдлаа илэрхийлэв.

ebnarimt

НӨАТ-ын буцаан олголтын хоёр хувь, урамшууллын мөнгөн дүн тэг заасан нь ийнхүү олныг гайхшируулахад хүрсэн билээ. Харин дээрх асуудлын талаар Татварын ерөнхий газраас: 

 ” И-Баримт системд хөгжүүлэлт хийсэнтэй холбоотой 23.00 цагаас 23.50 хүртэл сүлжээ салгаад эргэн хэвийн горимд шилжүүлсэн. Иргэдийн бүртгэл серверт хадгалагдаж явдаг тул мэдээлэл устах боломжгүй. Цаашид хөгжүүлэлтийг шөнийн цагаар хийхэд анхаарах болно” гэх тайлбар өглөө.

Монгол Улс НӨАТ урамшууллын системийг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж буй.

Энэ хугацаанд НӨАТ урамшууллын систем нь төсвийн орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлсэн гэдгийг холбогдох албаны хүмүүс хэлж байгаа юм.

Мөн 2018 оны буцаан олголтын дүнгээс харвал татвар төлөгчдийн тоо өмнөх оноос нэмэгдсэн гэж Татварын ерөнхий газраас мэдээлэв.

 

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих