БНСУ-ын хоол хүнсний сүлжээ дэлгүүрийн нэг “СU” нийслэл дэх хамгийн ашигтай байрлалуудад үүдээ нээдэг. Ялангуяа Ерөнхий боловсролын сургууль болон их дээд сургуулийн ойролцоо салбар нь байдаг тул хүүхэд залуусын үйлчлүүлэх дуртай газрын нэг болсон.
Оюутан, сурагчид өглөөний унд, өдрийн цай, оройн хоолондоо аль ч цагт илчлэг шим тэжээлтэй хоолноос түргэн хоол, бэлэн гоймонг илүүд үзэх болсонд эцэг эхчүүдийн санаа зовж эхэлсэн юм.
Тэгвэл “СU”-гийнхэн 16-аас доош насны хүүхдэд бэлэн гоймонгоор үйлчлэхгүй байх шийдвэр гаргаж, маргаашнаас хэрэгжүүлэхээр болжээ.
Дэлгүүрийн захиргаанаас гаргасан мэдэгдэлд “Бид өөрийн баримталдаг зарчим, хэтийн зорилготойгоо уялдуулан 2019 оны гуравдугаар сарын 4-нөөс 16-гаас доош насныханд бэлэн гоймон худалдахгүй, энэ төрлийн бүтээгдэхүүнээр үйлчлэхгүй болсныг мэдэгдье” гэжээ.