nalaih shine zam

Налайхын шинэ замын ажил ирэх сараас эхэлнэ

Налайхын замыг өргөтгөн шинэчлэх гэрээнд Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, БНХАУ-ын “Синохайдро Корпорейшн лимитед” компанийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Жианг Гуо нар өнөөдөр \2019.03.12 \гарын үсэг зурлаа.

Гачууртын уулзвараас Налайх, Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамыг өргөтгөж, шинэчлэхэд БНХАУ-ын Засгийн газраас манай улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх юм.

https://mongolia-service.com/wp-content/uploads/2019/03/zamiin-ajil-guitsetgeh-geree.jpeg

Хэрэгжүүлэгч компани замын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлж, 2019 ондоо багтааж бүрэн ашиглалтад оруулна гэлээ.

Налайхын шинэ зам олон улсын стандартад нийцсэн, өндөр зэрэглэлийн бүрэн гэрэлтүүлэгтэй, явган хүний болон дугуйн замтай байх юм.

Замын бүтээн байгуулалтын зурганд өөрчлөлт оруулж явган хүний болон дугуйн зам хийхээр шинэчилж бэлэн болсныг нийслэлийн удирдлага мэдээлж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих