~Нийслэлд ариутгал, халдваргүйжүүлэлт үргэлжилж байна~
Нийслэлийн хэмжээнд 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн орсон усархаг аадар борооны улмаас дүүргийн 8-н хорооны нутаг дэвсгэрт үер буусан. Үүнтэй холбогдуулан дүүргийн Онцгой комиссоос үерт автсан нийтийн эзэмшлийн гудамж талбай болон айл өрхүүдийн нүхэн жорлонг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн билээ.
БЗД-ин Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс болон ‘’Баяндэмбэрэл’’ ХХК ариутгал халдваргүйжүүлэлтийг 27 дугаар хороонд хийж байгаа юм.
Ариутгал, халдваргүйжүүлэлтийг “Hi-Cop” бодисоор, айл өрхийн нүхэн жорлонг Хлорын шохойгоор ариутгал хийж нян бактери, вирусийг устгаж байгаа бөгөөд тус хорооны хувьд ариутгал, халдваргүйжүүлэлт хийх нэн шаардлагатай 775 өрхийн 543.000 м.кв талбай байгаа юм.