1538529362avtobus

Нийтийн тээврийн зарим үйлчилгээний чиглэлийг өөрчлөв

Дулааны улирал эхэлж, авто замын нөхцөл сайжирч, иргэдийн зорчих эрэлт нэмэгдсэнтэй холбогдуулан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлангийн суурьшлын бүсийн иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг Ч:22 “Шадивлан-Бөмбөгөр-Чингис СООСЭ ДС-Далангийн зам” чиглэлийг энэ сарын 1-нээс /ээс/ Шадивлангийн уулзвараас дээш 2.1 км сунгажээ.

Мөн Авто худалдааны цогцолбор хүрэх иргэдийн нийтийн тээврээр хурдан, шуурхай үйлчлүүлэх боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:60 “Авто худалдааны цогцолбор-Саппоро” чиглэлийн өдөрт үйлчлэх тээврийн хэрэгслийн давтамжийг хоёр дахин нэмэгдүүлж, уг  шийдвэрийг энэ сарын 1-нээс мөрдөж эхлүүлсэн байна.

Авто худалдааны цогцолборын чиглэлд өдөр бүр Саппорогоос 7.55-18.10 цаг хүртэл нийтийн тээврийн автобус нэг цаг тутамд үйлчилнэ. Иймд иргэд нийтийн тээврийн үйлчилгээг сонгож хурдан, шуурхай зорчих боломжтой юм.

Үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэж байгаа аж

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих