Sudan-nil-moron

Нил мөрөн гаталж явсан завь осолдож 22 сурагч амиа алджээ!

~Нил мөрөн гаталж явсан завь осолдож 22 сурагч амиа алджээ!~

Суданд Нил мөрнийг хөндлөн гаталж явсан завь лхагва гарагт осолдож, 22 хүн амиа алдсаны дунд 21 сурагч болон нэг эмэгтэй байсан гэж тус улсын мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.

Дээрх завь нь Суданы умард хэсгийн “Нил мөрөн” муж улсын сургуулийн 40 гаруй сурагчийг тээвэрлэж явжээ. Сурагчид хэдэн настай байсан нь тодорхойгүй байгаа ба амиа алдсан эмэгтэй нь орон нутгийн эмнэлгийн ажилтан байжээ.

Зорчигчдын сууж явсан завь голын тэг дунд явж байх үед хөдөлгүүрүүдийн нэг нь эвдэрч, улмаар живэхэд хүрсэн байна. Мөн бэртсэн хүмүүсийн бие сайнгүй байгаа ажээ.

Судан улсад зургадугаар сараас 11 дүгээр сард борооны улирал үргэлжилдэг ба үүний улмаас Нил мөрний усны түвшин ихээхэн нэмэгддэг аж. Нил мөрөн нь Африкийн орнуудын ард иргэд хийгээд бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэдэг чухал усан зам болдог юм.

Дэлхийн хамгийн урт мөрнүүдийн нэг Нил нь Цагаан Нил, Цэнхэр Нил гэх хоёр гол цутгалаас бүрэлддэг ба энэхүү хоёр цутгал нь Судан улсын нийслэл Хартум хотын ойролцоо нийлдэг ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих