tsoohor-irwes

Нэн ховордсон цоохор ирвэсний арьс, гавлын яс, соёо борлуулах гэж байжээ!

Энэ сарын 19-ний 18:00 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт автомашины зогсоол дээр иргэн “А” Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу нэн ховор амьтны жагсаалтад орсон цоохор ирвэсний түүхий эд болох хоёр ширхэг арьс, гавлын яс, соёо худалдан борлуулах гэж байх үед нь Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид илрүүллээ.

Түүнчлэн цоохор ирвэсний түүхий эдийг БНХАУ-ын иргэд өндөр үнээр худалдаж авдаг гэх ташаа мэдээлэл иргэдийн дунд байдаг. Үүнээс үүдэн ашиг, орлого олох зорилгоор дээрх амьтныг хууль бусаар агнасан гэдгийг тогтоосон байна.

Үүнээс гадна Баян-Өлгий, Баянхонгор, Ховд, Завхан аймагт цоохор ирвэсний тархац нэмэгдэж мал руу халдаж байгаатай холбоотойгоор иргэд уг ховордсон амьтныг агнаж байж болзошгүй нөхцөл байдал тогтоогджээ.

Ташрамд дуулгахад, Монголд цоохор ирвэсний 700-1000 орчим, дэлхийд 3500 орчим бодгаль үлдсэн гэсэн тоо баримт бий.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих