НӨАТ

НӨАТ-ын буцаалтаа аваагүй иргэд АНХААР

Монголын татварын албанаас НӨАТ-ын урамшууллын буцаан олголтыг хуулийн хугацаанд нь зохион байгуулж дуусан ба буцаан олголтын явцад Арилжааны банкуудаас нэр болон данс зөрсөн, данс хаагдсан, буруу данс гэсэн 3 шалтгаанаар гүйлгээ буцсан 15627 иргэн байна.

Татварын албанаас цахим төлбөрийн баримтын системээр дамжуулан удаа дараа заавар, зөвлөгөө хүргүүлсэн бөгөөд хувийн мэдээллээ засварлаж баталгаажуулалт хийгдээгүй тохиолдолд буцаан олголт олгогдох боломжгүй болохыг Монголын татварын албанаас мэдээллээ.

НӨАТ-ын буцаан олголтоо аваагүй бол өөрийн бүртгэлийн мэдээлэл болон нэр дансаа шалгаад доорх зааврын дагуу 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний дотор дахин баталгаажуулалт хийхийг анхаарууллаа.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих