nuat

НӨАТ-ын буцаан олголтод 120 тэрбум төгрөг өгөгдөнө

НӨАТ-ын баримт бүртгүүлсэн л бол буцаан олголтоо жилд нэг удаа авах ёстой. Энэ дагуу өнгөрсөн оны НӨАТ-ын буцаан олголтыг цагаан сараас өмнө буюу нэгдүгээр сардаа багтаан олгох юм. Энэ удаад 808 мянган иргэнд 120 тэрбум төгрөгийг НӨАТ-ын буцаан олголт маягаар олгох тооцоо гарсныг албаныхан мэдээллээ.

Мөн буцаан олголттой холбоотойгоор И-Баримт системд бүртгүүлсэн хэрэглэгч өөрийн хувийн мэдээлэл болон овог нэр, гар утас, регистрийн дугаар, имэйл хаяг, дансны дугаараа нягтлан шалгаж, баталгаажуулахыг холбогдох албанаас анхааруулж байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих