Монголын үндэсний циркээс зохион байгуулуулж байгаа олон улсын циркийн тоглолт өнөөдрөөс эхлэх гэж байна. Орос, Киргиз, Польш зэрэг 6 орны 100 гаруй уран бүтээлчид шилдэг үзүүлбэрүүдээ тоглох юм.
Уран бүтээлчид, “Бид ОХУ-ын Санкт-Петербург хотоос ирсэн. Маргааш пудель нохойтой үзүүлбэр үзүүлнэ. Би 4 жилийн өмнө Монголд ирж байсан. Цаг агаар, орчин нөхцөл, хоол унд… гээд бүх л зүйл сэтгэлд нийцсэн. Энэ удаад ч мөн ялгаагүй сайхан сэтгэгдэл төрж байна. Бидний үзүүлбэрийг Монголын үзэгчид нижгэнэсэн алга ташилт дор халуун дотноор хүлээж авч байсан. Маргааш ч гэсэн сайхнаар хүлээж авах байх. Та бүхнийг ирээсэй гэж хүсч байна.” гэжээ
Олон улсын циркийн нээлтийн тоглолтууд 23-нд 15 цагаас, 24-нд 13 цаг, 17 цагуудад тоглогдох юм. Бүх насныханд тохирсон үзүүлбэрүүд байгааг уран бүтээлчид онцолж байна.