fanily kimchi

Орон сууцанд хүнсний үйлдвэрлэл эрхэлж байсан зөрчил илэрчээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас БГД-ийн I хорооны нутаг дэвсгэр, 47 дугаар байранд иргэн Д-ийн эрхлэн явуулдаг “FAMILY” кимчиний цехэд хяналт шалгалт явуулжээ.

Тус газар нь мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд бүртгүүлээгүй хүнсний үйл ажиллагаа эрхэлж, нийтийн орон сууцанд хүнсний үйлдвэрлэл явуулж байсан тул Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ноогдуулж, цаашид үйл ажиллагаа явуулахгүй байх талаар албан даалгавар хүргүүллээ.

Хоолны газрууд шалгалтанд бүдэрчээ

Мөн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагчид Нисэхэд байрлах Полоринс, Дээшлэх зоог хоолны газрууд, Зайсанд байрлах Байрам ХХК-ний ресторанд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийжээ.

hoolnii gazruud

Хяналт шалгалтаар тус хоолны газрууд нь нийтийн хоолны үйлдвэрлэл үйлчилгээнд технологийн горимыг хангаж ажиллаагүй, зохистой дадлыг хэвшүүлээгүй, дотоод хяналтын журмыг мөрдөөгүй байсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.

Иймд Зөрчлийн хуулийн дагуу торгууль шийтгэвэрийн арга хэмжээ авч, аж ахуй нэгжүүдэд албан даалгавар хүргүүлж, тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг ХУД-ийн ХҮҮХ-т хүргүүлсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих