5cc2dbbc33062

Орон сууцны хороолол “ногоон” хашаатай байх журмыг батлав

НИТХ-ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг хэлэлцэж, баталлаа.

Улаанбаатар хотын өмнө тулгамдаад буй томоохон хүндрэлийн нэг болох замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахаар нийслэлийн Засаг дарга 2016-2020 оны “Түгжрэлгүй гудамж-Бухимдалгүй хот” аяныг тусгасан байдаг. Энэ хүрээнд 2009 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барьж, ашиглах журам”-ыг шинэчлэн зургаан бүлэг бүхий дээрх төслийг боловсруулсан байна.

Нийслэлийн гудамж талбайг судлахад, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буулгах шаардлагатай 10.9 км хашаа, хайс байжээ. Тэгвэл эл журмыг баталснаар долоон км хашааг буулгах боломж бүрдэж, автомашины орц, гарцыг нэмэгдүүлэн, хөдөлгөөний эрчмийг сайжруулах нөхцөл бий болно гэдгийг холбогдох албанаас мэдээлэв.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих