dc980a_1439_x974

Сайжруулсан түлш агаарын бохирдлыг хоёр дахин бууруулна

Энэ долоо хоногийн лхагва гарагаас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглоно. Тиймээс сайжруулсан түлшийг иргэдэд худалдаж түгээнэ.

Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж худалдах юм байна. Нэг шуудайг нь 3,750 төгрөг, нэг тн-ыг нь 150 мянган төгрөгөөр борлуулахаар болжээ. Ирэх өвөл нийслэлийн гэр хорооллынхон түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлш түлэх учир эртнээс ч базааж авах нь чухал.

Нийслэлийнхэн өвөлдөө 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг аж. Шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулж, агаарын бохирдол 30-40 хувь буурах тооцоо гарчээ. Одоогоор арав гаруй компани  сайжруулсан түлш үйлдвэрлэж, худалдах юм байна.

Хэрэв шахмал түлш иргэдээс сайшаалтай үнэлгээ авч чадвал дараагийн өвөл түүхий нүүрсний хэрэглээг бүрмөсөн хязгаарлах ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих