Засгийн газрын ээлжит хуралдаанаар сар шинийн баяр амралтын өдрүүдэд өөрчлөлт орууллаа. Монгол түмний уламжлалт сар шинийн баяраар хуулийн дагуу иргэд гурав хоног амардаг билээ. Харин өнөөдрийн /2019-01-30/ хуралдаанаас ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх шийдвэр гаргав.
Тодруулбал: Шинийн 4-ний буюу хоёрдугаар сарын 8-ны /Баасан гараг/ ажлын өдрийг энэ Бямба гарагт шилжүүлэхээр шийдвэрлэжээ. Ингэснээр хоёрдугаар сарын 2-ны Бямба гараг ажлын өдөр болж байна. Харин ирэх долоо хоногийн Баасан гараг амралтын өдөр болж иргэд сар шинийн баяраар ажлын нийт дөрөв хоног амрахаар болж байна.
Тэгэхлээр засгийн газрын шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын найманд амарснаар иргэд 5-10-ныг хүртэл зургаан хоног амрахаар болж байгаа юм.