tusgai shalgalt-korea

Солонгос хэлний “тусгай” шалгалтын тов гарчээ

Монгол Улс, БНСУ-ын Хөдөлмөрийн яам хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны хүрээнд ажиллах хүч илгээх санамж бичгийн дагуу жил бүр солонгос хэлний шалгалтыг авдаг.

Энэ жилийн солонгос хэлний “тусгай” шалгалтыг гуравдугаар 28-ны өдөр Улаанбаатарт авахаар болсон байна. Харин шалгалтанд орохыг хүсэгчдийн бүртгэлийг гуравдугаар сарын 12, 13, 14-ний өдрүүдэд Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газарт хийх аж.

Шалгалтанд орохыг хүсэгчид өөрийн биеэр ирж, бүртгүүлэх юм байна.

Энэ удаагийн солонгос хэлний шалгалтанд БНСУ-д дөрвөн жил, 10 сар хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад хугацаандаа нутаг буцаж ирсэн, дахин ажиллах хүсэлтэй иргэд хамрагдана. 

Солонгос хэлний түвшин тогтоох “Тусгай” шалгалтыг БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газар, Монгол Улсын Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран авах аж.

Уг шалгалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг   http://hudulmur-halamj.gov.mn/news/show?id=898  сайтад мэдээлсэн байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
5 (1 vote)

Сэтгэгдэл бичих