Статистикийн бизнес регистрийн санд өнгөрсөн оны эцсийн байдлаар 170.2 мянган аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байгаагийн 85.7 мянга нь үйл ажиллагаа явуулж байна.
Тэдгээрийн 56.4 мянга нь Улаанбаатар хотод, 9.6 мянга нь Төвийн бүс, 8.9 мянга нь Хангайн бүс, 7.4 мянга нь Баруун бүс, 3.5 мянга нь Зүүн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж.Үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын 86.2 хувь нь 1-9 ажиллагчидтай, 6.0 хувь нь 10-19 ажиллагчидтай, 4.9 хувь нь 20-49 ажиллагчидтай, 2.9 хувь нь 50-иас дээш ажиллагчидтай юм байна.
Үйл ажиллагаа явуулаагүй 84.4 мянган аж ахуйн нэгж, байгууллагын 44.5 мянга нь үйл ажиллагаагаа эхлээгүй, 35.5 мянга нь түр зогсоосон, 1.8 мянга нь бүрэн зогсоосон, 2.6 мянга нь хаяг тодорхойгүй болон бусад шалтгаантай байгаа аж.