tech-and-tech-2019

Технологийн салбарын “Teach & Tech 2019” арга хэмжээ боллоо

Голомт банкнаас санаачлан, Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газартай хамтран мэдээлэл технологийн салбарын өнөө ба ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх “Teach & Tech 2019” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Нийслэлийн Инновац, технологийн төслүүдийн удирдагч М.Халиунбат нээж, нийслэлээс хэрэгжүүлэхээр төлөвлөж буй “10000 программист” хөтөлбөрийн мэдээллийг хүргэсэн.

Хэлэлцүүлгийн үндсэн зорилго нь мэдээллийн технологийн салбарын олон улсын чиг хандлагыг улс орнууд өөрсдийн боловсролын системдээ хэрхэн тусгаж байгаа болон энэхүү эрчимтэй хөгжиж буй салбарыг хэрхэн ашиглах, Монгол улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.

Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн ЕБС-уудын Мэдээлэл зүй, технологийн багш, сургуулийн удирдлагууд, хувийн болон Төрийн өмчийн их, дээд сургуулиудын багш төлөөлөгчид 300 хүн оролцож, Мэдээллийн технологи хэрхэн хурдацтай хөгжлийг авчирч байгаа талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийгдлээ. Хэлэлцүүлгийн үеэр “USP Mongolia” ХХК-ийн захирал Ш.Буянжаргал “Монгол Коосэн” технологийн коллежийн хөтөлбөрийг Монгол улсад нэвтрүүлсэн туршлагаа хуваалцаж, олон улсын төвшинд мэдээлэл технологийг өөрийн боловсролын системүүдэд хэрхэн нэвтрүүлсэн талаар илтгэл тавьсан нь оролцогчдын анхаарлыг ихээр татсан байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих