tolgoidoo suultei-golog

Толгой дээрээ сүүлтэй гудамжны гөлөгийг үрчлэх хүсэлт ихээр иржээ

АНУ-д толгой дээрээ сүүлтэй бяцхан гөлөг байдаг байна.  Тус амьтан хамгааллын төлөөх төрийн бус байгууллагын ажилчид энэ эгдүүтэй бяцхан гөлөгийг  гудамжнаас олсон юм байна.

Гөлөг толгой дээрээ, тодруулбал түүний хоёр нүдний дунд богинохон сүүлтэй нь олны анхаарлыг татахад хүргэсэн байна. Түүнийг тоглох үед духан дээрх энэхүү сүүл хоёр тийш хөдөлж, хүмүүс ихээр өхөөрддөг гэнэ.

Бусад нохойны адилаар Нархвал бөгсөн дээрээ сүүлтэйгээс гадна толгой дээрээ ийнхүү нэг илүү сүүлтэй мэндэлжээ. Амьтны эмч нар гөлөгний толгойн рентген зургийг авч, энэхүү илүү сүүл нь түүний бусад эд эрхтэн холбоотой эсэх мөн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй эсэхийг тодорхойлжээ.

Эмч нар бяцхан гөлөгний толгой дээрх сүүл нь түүнд ямар нэгэн сөрөг нөлөөг огт үзүүлэхгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байгаа юм. Макс Мишюн төрийн бус байгууллагын зүгээс олон хүний анхаарлыг татаад байгаа энэ гөлөгийг үрчлэх болоогүй гэдгийг мэдээлжээ. Тус байгууллагад Нархвалыг үрчлэн авах 50 гаруй хүсэлт ирээд байгаа юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих