050137

Уул уурхайн компаниуд Сэлэнгийг хогноос нь салгаж өгөв

Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газар аймгийн хэмжээнд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын удирдлагуудтай уулзаж харилцан санал солилцжээ. Үүний үндсэн дээр Сүхбаатар сумын Бор гүвээ буюу 5 дугаар багийн хуучин хогийн цэгийг уул уурхайн компаниудын техникийн дэмжлэгтэйгээр цэвэрлэх ажлыг эхлүүлжээ.

Нийгмийн хариуцлагын хүрээнд Бор гүвээ 5 дугаар багийн хуучин хогийн цэгийн 204 га газрыг түрж булах ажилд “Тод Ундарга”, “Баян талын өв”, “Уулс ноён”, “Рэдхил Монголия”, “Ди Зэт Энд Ай” компаниуд машин техникээр, “Дархан төмөрлөг”, “Шар нарст”, “Мон Тэнгэр”, “Оюу Майнинг” компаниуд хоол хүнс, шатахууны туслалцаа үзүүлэн хамтран ажиллаж байгаа юм байна. Мөн “Сэлэнгэ Энерго”ОНӨААТҮГ техникийн хүчээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.

Аймгийн зүгээс энэхүү талбай дээр цаашид цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөлттэй байгаа ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих