56178

“Ухаалаг залуус амьдрал аварна”

Цагдаагийн ерөнхий газраас бусдын эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу танхай, зодоон, гэр бүлиийн хүчирхийллийн гэмт хэргийн хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх арга замыг заах, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор жил бүрийн 3 дугаар сард ухуулага нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлыг аян хөдөлгөөн хэлбэрээр зохион байгуулдаг.

Монгол Улсад үйлдэгдэж байгаа танхай зодооны гэмт хэрэг судалгаагаар нэг жилд дунджаар 9000-10000 орчим үйлдэгдэж, сүүлийн 3 жилийн байдлаар 6.8-30.3 хувиар өссөн байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн 61,1 хувь нийслэлд, 38,8 хувь орон нутагт үйлдэгдсэн байна.

Энэ гэмт хэрэг нь хүн амь нас эрүүл мэндэд бодит хохирол учруулдагаараа хор уршигтай, судалгаанаас харахад 88 хувь нь өс хонзонгийн сэдэлтгүй ялихгүй маргаан, түргэн уур, омголон зангаас болж үйлдэгдсэн ба нийт хэргийн 54 хувь архидан согтуурсанаас болжээ.

Дээрх гэмт хэргийн 30 хувь нь гудамж талбайд 22.00-06.00 цагийн хооронд үйлдэгдэж, гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 61 хувь нь 18-35 хүртэл насны ид хийх бүтээх насны залуучууд байх ба энэ гэмт хэргийн улмаас жил бүр 8000 орчим иргэд гэмтэж хохирч, 6000 орчим иргэн шүүхээр шийтгэгдсэн байна.

Уг гэмт хэргийн шалтгаан нь архидалт, хувь хүний хүмүүжил төлөвшил, зан байдал шууд нөлөөлөхөөс гадна маргалдах зодолдох явдлыг байдаг зүйл мэт хандах олон нийтийн хандлага нь нийгмийн үзэгдэл болсоноор залуучууд хэрэгтхолбогдох, хохирох явдал нэмэгдэж байна.

Иймд иргэдийн харилцаа хандлага, хүүхэд залуучуудын хүмүүжил ёс суртахууныг өөрчлөх, гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийг таниулах, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр олон нийтийн оролцоо дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр сарын хугацаанд олон арга хэмжээ зохион явуулсны үр дүнд дээрх төрлийн гэмт хэрэг өмнөх оны 3 дугаар сарын байдалтай харьцуулахад 20 орчим хувь буурсан үр дүнтэй байна.

Аяны хаалтын арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн цагдаагийн байгууллагатай хамтран “Уур бухимдлыг уучлаарай” гэдэг үгээр сольж “Ухаалаг залуус амьдрал аварна” гэдэг уриан дор “Нэг хором спорт өдөрлөг” болгон зохион байгуулж байна.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих