huwiara-taxi-uichilgee

Хувиараа такси эрхлэгчдийг торгохгүй

Олон өрхийн амин зуулга болсон хувийн машинаар такси үйлчилгээнд явах эрхийг хязгаарлан торгуулийн арга хэмжээ ногдуулж байсан үйлдлийг зогсоох нь зүйтэй гэсэн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа.

Нийслэлийн Цагдаагийн газар, ШӨХТГ болон Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран хууль бусаар дуудлагын такси үйлчилгээ эрхэлж байгаа иргэдийг шалгаж, торгуулийн арга хэмжээ авч эхлэн зөрчлийн тухай хуулиар 100,000 хүртэлх мөнгөн дүнгээр торгууль ногдуулж эхэлсэн.

Уг асуудалтай холбоотой Ерөнхий сайд У.Хүрэлсүх : “Иргэдийн халаас руу гар дүрсэн байдлаар торгууль давамгай хэрэгжүүлэх нь буруу” гээд энэхүү торгох арга хэмжээг зогсоохыг Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгожээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих