9c626b6b98b66e22488e6b8035538253

Шахмал түлш нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулагдана

Ирэх өвөл нийслэлийн гэр хорооллынхон түүхий нүүрснээс татгалзаж шахмал түлш түлнэ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсний хэрэглээг бууруулах бодлого баримтлан төрөөс сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг эрчимжүүлсэн Нийслэлчүүд өвөлдөө 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг аж. Тиймээс энэ хэрэглээг багасгах хөшүүрэг нь шахмал түлш гэж үзэж буй. Өөрөөр хэлбэл, шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулах боломж бүрдэх аж.

Ингэснээр агаарын бохирдол 30-40 хувь буурах тооцоог ч мөн гаргасан байна. Тиймээс сайжруулсан түлш үйлдвэрлэх, нөөцлөх ажлыг төр, хувийн хэвшил хамтран хэрэгжүүлж эхэлжээ. Одоогоор шахмал түлш үйлдвэрлэдэг хувийн болоод хувьсгалын арав гаруй компани бий.

Ирэх долоо хоногийн лхагва гарагаас эхлэн нийслэлд түүхий нүүрс оруулахыг хориглоно. Тиймээс сайжруулсан түлшийг худалдаж эхлэх юм. Харин сайжруулсан түлшний үнэ өртөг ямар байх бол гэсэн асуултыг иргэд ихэд сонирхож байгаа. Тэгвэл сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж байна. Үнэ өртгийн хувьд нэг шуудай нь 3,750 төгрөг буюу нэг тонн нь 150 мянган төгрөгөөр борлуулагдах юм байна

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих