aldart-eh-450

ЭРДЭНЭТ: Өрх толгойлсон болсон алдарт эхийн одонтой 450 ЭЭЖ чуулна

Эрдэнэтийн алдарт эхийн одонтой ээжүүд болон өрх толгойлсон ээжүүдийг нэгтгэсэн чуулга уулзалт энэ сарын 15-нд “Уурхайчин” соёлын ордонд болно. Уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр “Энх Эрдэнэтийн Хөгжил” ТББ ажиллаж байгаа энэхүү чуулга уулзалтад “Мөнх орших ээжий” ТББ-ын гишүүнчлэлтэй 450 одонтой ээж оролцох юм.

“Мөнх орших ээжий” ТББ нь алдарт эхийн одонтой эхчүүд, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд чиглэсэн ядуурлыг бууруулах, ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр 2009 онд байгуулагдаж, өнөөдөр 2983 ээж гишүүнчлэлтэй болжээ.

 

Цаашид энэ тоо ихсэх хандлагатай байгааг “Мөнх орших ээжий” төрийн бус байгууллагын тэргүүн Мөнхтуяа онцолж байсан ба одонтой ээжүүдийн чуулга уулзалтыг ээжүүдийн дуу хоолойг шат шатны шийдвэр гаргах түвшинд хүргэх, алдар гавьяаг хүндэтгэн, алдаршуулах зорилгоор зохион байгуулахаа илэрхийллээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих