uildver

“Үйлдвэрлэл хөгжөөгүй оронд үйлдвэрийн осол маш их байна” гэв

Төрийн ордонд  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний чуулган” болж өндөрлөлөө. Энэ үеэр яригдсан хамгийн чухал сэдэв нь үйлдвэрийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчний эрсдэл маш өндөр байгаа талаар хэлэлцлээ.

Сүүлийн 10 жилд үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод 3802 хүн өртөж, 539 хүн нас барсан харамсалтай тоо мэдээ байна. Нийт бүртгэгдсэн ослын  60 орчим хувь нь хүнд болон нас баралтанд хүргэсэн ослууд байгаа аж.

Тиймээс энэ удаагийн ХАБЭА-н үндэсний чуулганы өмнө тавигдаж байгаа зорилт бол үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний нөхцөл байдалд дүгнэлт хийх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох, хяналтын тогтолцоог сайжруулах, ХАБЭА-н талаарх ажиллагчдын ойлголт, мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, аюул ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэнэ гэдгийг онцоллоо.

ХАБЭА-н төрийн бодлогын үндэс нь “Хөдөлмөр эрхэлж байгаа иргэн, ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах”-д чиглэгддэг ба Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр үр дүнгүй ажиллаж байгаа талаар олон шүүмжлэл дагуулсан чуулган болж өндөрлөсөн юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих