gylgar uut

Нэг удаагийн “ГЯЛГАР УУТ” худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглов

2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглолоо.

Бидний хэрэглэдэг гялгар уутыг зориулалтын хогийн саванд бус, ил задгай хаяхад 500-аас дээш жилээр устаж үгүй бололгүй оршин тогтнож, хүн төрөлхтөнийг болон байгаль орчныг бохирдуулдаг байна.

Харин түүнийг шатаавал хар тугалга хэмээх хорт бодис ялгарч хүний сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг.

Манай улс сүүлийн  гурван жилийн дорор 16 тэрбум 636 сая төгрөгийн гялгар уутыг худалдан авсан байна. Энэ мэт бодит баримт судалгаанд үндэслэн байгальд болон хүн төрөлхтөнд хор нөлөөтэй гялгар уут, хуванцар сав зэргээс татгалзах хэрэглээг бодлогоор дэмжихээр болсон байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өргөн хэрэглээний нэг удаагийн нийлэг уутыг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглов. Иргэд, импортлогчид эртнээс мэдээлэл авч, бэлтгэлээ хангах боломжийг бүрдүүлэх үүднээс жилийн өмнөнөөс дээрх шийдвэрийг гаргаж байсан бол хуулийн хэрэгжилт хоёр сарын дараагаар  байгаль эхдээ үйлчилж эхлэх нь.

Дашрамд сонирхуулахад Кени улс нэг удаагийн нийлэг уут ашиглахыг хориглосон хуулийнхаа дагуу гялгар уут борлуулсан, үйлдвэрлэсэн, ашигласан этгээд 38 мянган ам. доллар хүртэлх торгууль төлж, 4 хүртэлх жилийн ял ногдуулдаг ажээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих