LE0bS6hQ1sDJSeaatSCG

900 мянга гаруй иргэний өргөдлийг хугацаанд нь шийдвэрлэжээ

Төрийн байгууллагууд 941006 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэжээ. Тодруулбал, 2018 оны жилийн эцсийн байдлаар төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд нийт 942 мянга 224 иргэн хандаж санал, хүсэлт, гомдол, шүүмжлэл гаргаснаас 941006 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд нь шийдвэрлэж хариу өгсөн нь 99.9 хувийн үзүүлэлттэй байна.

Мөн 15424 өргөдлийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллага албан тушаалтанд шилжүүлж, 2178 өргөдлийг  хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна. Хугацаа хэтэрч шийдвэрлэсэн асуудлын дийлэнх нь нийгмийн халамж үйлчилгээ, орон сууц, зээл, санхүүгийн дэмжлэг хүссэн асуудлууд байлаа. Нийт өргөдөл гомдолд хүсэлт 874333, гомдол 29720, санал 39122, талархал 534 иржээ.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих