mashin-achlaga

95 ачилтын машин өдөрт 200 машин ачдаг

Хотын хүн ам нэмэгдэж, иргэдийн амжиргаа сайжрахын хэрээр Улаанбаатар хотын автомашины тоо тасралтгүй өсөн нэмэгдсээр. Авто машины энэхүү тасралтгүй өсөлтийг авто зам, авто зогсоол хангаж чадахгүй л байна

Алхаж буй хүн зөрж чадахааргүй зогсоол дээрх бөөгнөрсөн олон машинууд. Зогсоол олох гэж тойрсоор цагаа барах хүмүүс хаа сайгүй.

Авто зогсоол хязгаарлагдмал, зохион байгуулалтгүйгээс болоод нэг иргэн өдөрт дунджаар 10-15 минутыг зөвхөн зогсоол хайхад зарцуулдаг гэсэн баримт бий. Энэ бол жилд 91 цаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ажил дээрээ үр бүтээлтэй эсвэл гэр бүлтэйгээ аз жаргалтай өнгөрүүлж болох байсан 91 цаг юм.

Улаанбаатар хотод өдөр бүр 95 ачилтын машин ажиллаж, өдөрт 200 автомашин ачдаг аж. Энэ нь давхардсан тоогоор нэг сард нийт 6,000 иргэн автомашинаа ачуулдаг гэсэн үг. Энэ тооны ард иргэдийн болоод төрийн үйлчилгээний асар их зардал чирэгдэл, эдийн засгийн хохирол байгаа. Иймд эдгээр асуудлыг шийдэхийн тулд авто зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, илүү ухаалаг шийдлээр зохион байгуулах шаардлага зайлшгүй тулгарч байна.

Хэрэв авто зогсоолын асуудлыг шийдэж чадвал цаашлаад түгжрэлийн асуудал ч тодорхой хэмжээнд шийдэгдэх боломжтой юм.

Ачаалж байна
Зочны үнэлгээ
0 (0 votes)

Сэтгэгдэл бичих